Халдварт бус өвчин гэж юу вэ?

Нийтлэгдсэн: 2012-10-02

Ямар нэг тодорхой хүчин зүйлийн нөлөөллийн улмаас үүсч, тухайн хүний биеийг хямрааж өвчлүүлдэг өвчнүүдийг халдварт бус өвчин гэнэ.

Халдварт бус өвчнүүдийн эрхтэн тогтолцооны үйл  ажиллагааг алдагдуулсан байдал, өвчин үүсэх шалтгаан, хүчин зүйлс зэргийг нь харгалзан ангилж болно.

Үүнд:

  • Зүрх судасны, хоол боловсруулах замын, уушигны, элэгний, бөөрний, үе мөчний, амьсгалын замын, тархи нугасны, хамар хоолойн, цусны, бодисын солилцооны, дотоод шүүрлийн булчирхайн эмгэгүүд
  • Хөлийн  ул хавтгайрах, нуруу муруйх, гэмтэл бэртэл г.м
  • Сэтгэцийн болон мэдрэлийн эмгэгүүд
  • Харааны, сонсголын, хэл ярианы  эмгэгүүд
  • Удамшлын болон олдмол өвчнүүд
  • Хавдар, харшил г.м
  • Хөдөлгөөний хомсдол, амьдралын хэв маяг, хорт зуршил, хооллолтоос шалтгаасан эмгэг гэх мэт олон янзаар ангилж болно.

Халдварт бус өвчин нь хүний амьдралын хэв маяг- (хөдөлгөөний хомсдол, буруу хооллолт, ажил амралтын дэглэм баримтлахгүй байх, аюулгүй байдлаа хангахгүй байх, байнгын стресстэй байх, хорт зуршил байнга хэрэглэх, хүнс тэжээлийн хомсдол, хотжилт гэх мэт), хүрээлэн буй орчны эрүүл ахуй- (үүнд агаар, ус, хөрсний бохирдол, цацрагийн нөлөө, цаг уурын өөрчлөлт г.м), удамшлын-(эцэг эх, гэр бүлийн гишүүдээс нь удамшлын ямар нэг өвчтэй байх), эмнэлгийн тусламж үйлчилгээ-(эмнэлгийн тусламж үйлчилгээ  чанаргүй, үр нөлөө багатай, ухуулга сурталчилгаа муу байх зэрэг олон шалтгаанаас хамааран  үүсдэг байна.

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Видео